ГАНАА : Парапроктит буюу мундас

Парапроктит буюу мундас

Хүний хүзүү толгой гээд хаа сайгүй гарах магадлалтай идээт үрэвслийг хатиг гэж нэрлэдэг бол ерөнхийдөө үүнтэй төсөөтэй, гэхдээ шулуун гэдэс орчимд гарсан хатигийг мундас гэж нэрлэдэг юм. Хоол боловсруулах замын хамгийн төгсгөл хэсэгт буюу бүдүүн гэдэсний төгсгөлтэй залгаад хошногоны амсар хүртэлх хэсгийг үндсэндээ шулуун гэдэс гэж ойлгож болно. Энэ хэсэг нь хоол хүнснээс илүүдсэн ялгадас хуримтлагдаж байгаад гадагшлах боломж бүхий цүлхэнтэй, гадна амсар орчмоо хуниас маягийн цагираг булчинтай, тэлж агшихад зохицсон өөхөн эслэгээр хүрээлэгдсэн байдаг. Тэгээд цусан хангамж сайтай байдаг болохоор судасны хана ялимгүй гэмтсэн тохиолдолд гаднаас халдвар орж уг идээ нь чөлөөтэй томрох  нөхцөл байнга оршин байдаг гэсэн үг. Судсыг, эсвэл шулуун гэдэс, хошного орчмын салстыг гэмтээх олон шалтгаан бий. Элбэг тохиолдох нь өтгөн хатах. Тэрчлэн хошного орчмын судас өргөсөх эмгэг геморрой  хамгийн элбэг тохиолддог.

Гэдэсний туузан болон хялгасан хорхой, чихрийн харшил, бэлгийн замын зарим халдварт өвчний үед хошного орчим их загатнах учир маажиж гэмтээх нь ч бий. Бас хоол хүнстэй хамт залгигдсан загасны яс, зүү, хадаас мэтийн үзүүртэй зүйлс гадагш туугдан гарах явцдаа шулуун гэдэсний ханыг гэмтээж болно. Идээ хаана хуримтлагдсанаас хамааран ил далд, өнгөц, гүн гэхчилэн ангилдаг бол илэрсэн байдлаар нь хурц, архаг гэж ялгаж үздэг. Буглаа өнгөц бол ердийн хатиг гарсантай адил үрэвслийн таван шинж илрэх ба хөхүүлэх наалт, тосон боолт хийх, үрэвслийн эсрэг эм, тариа хийлгэснээр өөрөө цоорч идээ нь гадагшлан сорвижиж эдгэрдэг. Харин буглаа гүнд бол эхэн үедээ онцын зовиур илрэхгүй ч өтгөнөөр бие засах, суух, босох үед бага зэрэг хөндүүрлэх, бие зарайн халуурах зэрэг шинж өгч байснаа улмаар өвдөлт, халууралт нэмэгдэн, бие засах, дүлэх үед ч хөндүүрлэн хордлогын бусад шинж өгдөг. Ийм үед мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж, мэс заслын эмчилгээ хийлгэх    шаардлагатай. Идээ арьс болон салстын гадаргууд хамгийн ойртсон хэсэгт мэдээ алдуулах тариа хийгээд зүсч цоолох, зориулалтын уусмалаар сайн угааж цэвэрлэх эмчилгээ хийдэг. Мэс заслын явцад идээг бүрхэж байсан бүрхүүлийг бүрэн хусч авахгүй үлдээх аваас тухайн хэсэгт үлдэж хоцорсон нян тодорхой  хугацааны дараа дахин идээлүүлэх нь цөөн биш. Үүнийг архаг парапроктит мундас гэнэ.

Заримдаа эмнэлгээс хол зэрэг тохиолдолд идээ өөрөө цоорч гаран бие илаарших нь бий. Ингээд эдгэрлээ гэж бодоод эмчид хандалгүй орхих аваас удалгүй, эсвэл биеийн эсэргүүцэл суларсан, ханиад томуу хүрсэн зэрэг үед дахин үрэвсэх нь олонтаа. Мундас зарим халдварт өвчний хүндрэл байдлаар илэрч болно. Тухайлбал сүрьеэ, тэмбүү зэрэг өвчний үед цөөнгүй гардаг. Ийм үед тухайн өвчнийг эмчлэхэд зориулагдсан өвөрмөц эмчилгээг хавсран хэрэглэх хэрэгтэй байдаг. Ер нь мундас туссан тохиолдолд идээг гадагшлуулахгүйгээр илааршуулах боломжгүй. Урьдчилан сэргийлэх гол хэлбэр нь биеийн эсэргүүцлээ сайжруулах, амин дэм элбэгтэй хоол хүнс хэрэглэх, өтгөнөөр бие зассаныхаа дараа заавал угаалга хийж занших, дээр дурдсан халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг болно.

Тэрчлэн өтгөн хатахаас сэргийлж, байцаа, лууван, өргөст хэмх зэрэг ногоо хэрэглэж байх, байнга сууж ажилладаг хүмүүс өдөрт 2-3 удаа босох, суух, хошногоны амсраа тэлж агшаах дасгал хийж байх нь зүйтэй. Машин барьдаг хүмүүсийн хувьд эдгээр дасгалууд бүр ч ач холбогдолтой. Энэ өвчин болон геморрой цагаан мах гарах гэж нэрлэх нь бий, мундас, шулуун гэдэс гарах, урвах өвчнийг суудлын буюу лам нарын өвчин гэдэг байсан нь удаан хөдөлгөөнгүй суудгаас үүдэлтэй болоод тэр. Орчин үед эдгээр өвчин бараг таван хүн тутмын нэгийг шаналгах болсон судалгаа бий.
start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Ganaa (зочин)

hi buglaa bolon holsnii bulchirhain ideet urewsliin talaar delgerengui medeelel ogooch

munkhjin (зочин)

Il haragdahgui tsaanaa urevseh tohioldol bdaguuu?. Bi umnu ni 1udaa hagalulj tseverlulj bsn. Jilin dra buyu odo biy zassani daraa tsaasaar archihad tsus ideetei zuil archigdah bollo. harhad urevssen ideetei zui yeroso bhgui bn. Yaahu. Tus bolooch,

Ганаа

Шууд эмчид узуул

zulaa (зочин)

anhan shatni hongon paratai hvn togs hagalganda orod buren edgereh bolomjtoi yu,sarin omno ehni hagalganda orsn sharh n edged barag zvger bltsn.zarim hvmvvs ahij hagalgand oroh shaardlagagv gd bhi,zowlogoo ogooch

Баатар (зочин)

Нэг их мэдлэгтэй болох гээд дандаа ерөнхий юм бичих юм.Наадахыг чинь хэн ч мэднэ.Хүний өвчнөөр даажигнаж байгаа биш дээ.

заяа (зочин)

saya hed honog yadraag garchihlaa bvvr aimar owdood suuj bosohod hvndreltei yaj emchlehvv
heleed ogooch

tulgaa (зочин)

emchid uzuulj zuselt hiilgej ideeg n gadagshluuldag ym bilee, ooriin biyer onoodor uzchiheed yvj baina oo sariin daraa dahiad mes zasal hiilgej buren emchildeg ym gene. tegehgui bol dahij gardag balai ovchin ym bna

Баяраа (зочин)

nadad hatig bolon ideet urewseld heregledeg solongos tos bgaa shuu . gehdee ene tos ni dunguj yag neg garah gd ulaidag ued l uilchildeg ideeluulku alga bolgochdog yumaa heregtei gewel asuugarai . bi hereglej bgaa olon hun medne ur duntei tos bnalee . burwn ideelsen ued bol turhej bolkuee

ochir (зочин)

өнөөдөр 1 дэх өдөр өмнөх 7 хоногийн 5 дахь өдрийн орой хүндээр бие зассан юм бие зассаны дараа анусны амсраар өвдөөд байхаар нь цагаан мах эргэнэ гэдэг нь болж байгаа юм болуу гэж бодсон бишээ 3 хоног хөндүүрлээд оройн цагаар бие арзайгаад байх юм энэ яг мундас гээч өвчин нь боллоо. хагалгаа хийлгэхгүй эдгэх арга байдаг болуу зөвлөгөө өгч туслаач хүмүүсээ хагалгаа хийлгэвэл хэр удаан идэгдэг юм бол дахиж өвддөг өвчин болов уу?

батаа (зочин)

би бас энэ өвчтэй болсон шиг байна хагалгаа хийлгэхгүй эдгэх арга байдаг болуу зөвлөгөө өгч туслаач хүмүүсээ хагалгаа хийлгэвэл хэр удаан идэгдэг юм бол уу хариу

мммм (зочин)

Би гурав дахиа орсоон заавал хагалгаа хийлгэдэг Дархлаа муудхаар дахиал гарна муухай өвчин төгс хагалгаанд орвол харин дахидаг гүйг нь сайн мэдэхгүй байнө

Төгс хагалгаа (зочин)

Зуун айлд Ивэн гээд эмнэлэг байгаа Оюун гээ эмч дээр очоод төгс хагалгаа хиилгээрэ й тэгээд энэ өвчин чамайг ахиж зовоохгүй ээ

zochinzochin (зочин)

tugs hagalgaa gedeg emnelgiin utas dugaar eswel deer bichsen bgaa solongosiin tos haanaas oloh we balarsaan ochigdor oroi medlee neg owchtei owgor yum garchijee

Зочин

minii bie heden jiliin omnoos bogs buyu shuluun gedesnii oor orchim ideetei ym garaad shuuldee shahaad gaigvi bolood esbel buuur ih oboj garaad hetsuu bsan Harin nodnin jiliin 5 sard buur ih obdood bhaar ni vzuultel arhag bolchihson bn gd taria hiigeed hagaluulsan ymu 2 honog boolt hiilgeed bi hodoo ajilruugaa ybsan. Neg heseg gaigvi bsanaa onii omnoos ehleed dahiad hajuuhan tald ni 2 garaad boldoggvi hodoo heer bg hun yaj emchileh be ymar arga bn helj tus bolooch

Zochin (зочин)

Muuhai uwchin yumaa manai huu tusaad 2 udaa hagluulsan edgerdegui geed gadaad dotood yawj emchluulhuu haana sain bdg bol buren emchluulmeer bn

Зочин

Erthen haglgaandaa orooroi bugsund deer yum garsan l bol tom asuudal shvv. Uur idgen gesen ymarch arga baihgvi shvv!

зочин (зочин)

Заавал эмчид үзүүлсэн нь дээр юм бна шүү.тоохгүй явж бшад хагалгаанд орчихоод хэвтэж бна.хэцүү юм бна шүү

зочин (зочин)

10 гаруй жил тамлагдав. Гайгүй болгох аргыг өөрөө л олсон. Хүн хүнийнх өөр өөр биз. асуувал 99549091

Зочин

Yoooy bi odoo barag l sar boloh gj say l endees olj unshla yg adilhn shinj ilerj bn haluragv suuj boshod hondvvr hvnder bi zashad vnher hetsv bi odoo han vzvvlhvv ng bondgor ym bgaa ide ntr bgag ni medhgv l bn tom bsn jijgereel bn

Zochin (зочин)

Haana uzuuleh ve. Duurgiin mes zasal gj evgui gazar bnaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)