Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх дасгал


Хэвлийн хөндийн эрхтнүүдийн дасгал
Алгаа бүлээцүүлээд зүүн гараараа хэвлийгээ 100 удаа цагийн зүүний дагуу илнэ. -Дараа нь баруун гараараа 100 удаа эсрэг хөдөлгөөн хийнэ. Хоол тэжээлийн шимэгдэлт сайжирч, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хэвлийн эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулна.

Өвдөгний дасгал
2 өвдгөө тойруулж 100 удаа цагийн зүүний дагуу илнэ. Мэдрэлийн системийг тайвшруулж, өвдөлт намдааж, хаванг арилгана.

Тавхайд хийх иллэг
Баруун гарын алгаар зүүн хөлийн улыг 100 удаа илнэ. Зүүн гарын алгаар баруун хөлийн улыг 100 удаа илнэ. Хөл тавхайн ядаргааг арилгаж, нойр сайжруулна.

Өлмийн дасгал
Суух юмуу хэвтээд хөлийнхөө хуруунуудыг хөдөлгөнө. 30-50 удаа хийнэ.

Нүдний дасгал
Гараа тохойгоор нь нугалаад нүүрэндээ 5 удаа ойртуулж, холдуулна. Долоовор, дунд хуруугаа харна.

Их биений дасгал
Сандал дээр 1 хөлөө ачиж сууна. Алгаараа өвдгөө тулна. Их бие, толгойгоо баруун, зүүн тийш 18 удаа эргүүлнэ. Амьсгал авахдаа үндсэн байрлалдаа орно. Ууц нуруу, элэг өвдөхийг багасгана, амьсгал болон цусны эргэлтийг сайжруулна.

Бага аарцгийн эрхтнүүдийн дасгал
Гармоны гаралтай өндгөвчийн үйл ажиллагааны алдагдал, цэвэршилтийн үед хийнэ. Нуруугаараа хэвтээд 2 гараа гуян дээрээ тавь. Хоёр хөлөө нугалахгүйгээр дээш өргөн хэсэг хугацаанд барина. Дасгалыг 2-3 удаа давтан хийнэ. Энэ үед амьсгалаа жигд авна. Энэ дасгал мөн бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулна.

Бугуйн, хурууны дасгал
Гарын хуруу, бугуйны гадна ба дотор талаас илснээр бүх бие организмд тааламжтай нөлөө үзүүлж, ядаргаа арилж, амьсгал сайжирч, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн болж гарын үеэр өвдөх өвчингүй болно. Илэх, дарах, доргиох иллэг хийнэ.

Бодисын солилцоог зохицуулах дасгал
Хоол идэхийн өмнө чигчий хурууны хумсны зэтэрийн орчимд дунд зэргийн хүчээр 20 секундын турш 2 гарт ээлжлэн дарна. Энэ дасгал хоолны дуршлыг зохицуулна.

Ходоод өвдөх үед хийх дасгал
Дунд хурууны хумсны угийн орчимд 1 минутын турш дарна.

Хүзүүний шохойжилтын үед хийх дасгал
Сандал дээр цэх сууж, өлмий өлмийгөө нийлүүлээд гараа доош унжуулна. Нуруу бөөрний булчингаа суллаад толгойгоо урагш, хойш, баруун, зүүн тийш чөлөөтэй эргүүлэх хөдөлгөөн хийнэ. Эхлээд өдөрт нэг удаа хийж, аажмаар тоог нь ихэсгэж өдөрт 20-25 удаа хийнэ. Энэ дасгалыг хийсээр өвчин арилж, нуруу хүзүүний хөдөлгөөн, уян хатан чанар, мөн тархины цусан хангамж сайжирна.

Толгой өвдөх үед хийх дасгал
Хөлийн ул, хөлийн ар тал, хурууны салаануудыг хурдан үрж, хүчтэй атгана.

Хөлийн иллэг хийх
Эрхий хуруугаар, хөлийн ул, дотор шагайн доод хэсэгт 4-5 удаа илж, хүчтэй дарна. Хөлийн эрээн булчингаар өвдөж байвал бүх хуруугаар 10 удаа дарна. Дараа нь хөлийн уланд дарна. Эдгээрийн дараа хөлийн хуруунуудыг хүчтэй базаж атгана.

Eh survalj - emneleg.mn 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)