ГАНАА : Япон дэглэм

Япон дэглэм



Япон дэглэм гэсэн нэртэй боловч япончуудын уламжлалт хооллолтой тийм ч төстэй биш дэглэм юм. Зүгээр л Японы нэгэн хоолны институт боловсруулсан тул ийнхүү нэртэй болсон байна. Маш зөв зохицолттой хооллолтыг санал болгодгоос нь, мөн нэрнээс нь болоод хүмүүс энэ дэглэмийг сонгох нь элбэг. Дэглэмийн гол зарчим нь уураг ихтэй хүнс хэрэглэнэ. Тос болон нүүрсуснаас бүрдсэн хүнс /гурил, будаа, чихэр/ хориотой. Маш хатуу дэглэмд тооцогддог. Элдэв амтлагч, жаахан чихэр гэх мэтийн асуудал энд байхгүй.

Хэрэглэх заавар

japan

Хүссэн үр дүндээ хүрэхийн хамт бие организмынхаа бодисын солилцоог зөв гольдролд оруулъя гэвэл доор дурьдсаныг хэмжээ дарааллыг нь огт зөрчилгүй дагах шаардлагатай.

1 дэхь өдөр: өглөө- натурал хар кофе. Өдөр- 2ш. чанасан өндөг, ургамлын тосоор амталсан байцааны салат, нэг ширхэг улаан лооль. Орой- 200гр. жигнэсэн юмуу шарсан загас, байцааны салаттай.

2дахь өдөр: өглөө- хар кофе 1зүсэм хатаасан талхтай. Өдөр- загас, байцааны салат. Орой- 200гр. чанасан үхрийн мах, тослоггүй тараг 1 аяга.

3дахь өдөр: өглөө- хар кофе. Өдөр- 1ш. түүхий өндөг, чанасан луувангийн салат, ургамлын тостой. Орой- 2 ш. алим.

4дэхь өдөр: өглөө- кофе. Өдөр- ургамлын тосонд шарсан яншуйны үндэс, 2ш. алим. Орой-2ш. чанасан өндөг, 200гр. чанасан үхрийн мах, байцааны салат.

5дахь өдөр: өглөө- лимоны шүүс цацсан түүхий луувангийн салат. Өдөр- 500 гр. шарсан /чанасан/ загас, улаан лоолийн шүүс 1 аяга. Орой- дахиад 200гр. загас, байцааны салат.

6дахь өдөр: өглөө- кофе. Өдөр- 500гр. чанасан тахианы мах, байцаа луувангийн салат. Орой- 2ш. чанасан өндөг, түүхий луувангийн салат. /бага зэрэг ургамлын тостой/

7дахь өдөр: өглөө- хар баахуу цай. Өдөр- 200гр. чанасан үхрийн мах, 2ш. алим. Орой- урьдах өдрүүдийн оройн хоолноос аль дуртайгаа сонгоорой.

Дараагийн долоо хоногт эхнээс нь давтана.

Үр дүн

14 хоногын үр дүн 7-8 кг илүү жингээ гээх болно. Гэхдээ баярлаад үргэлжлүүлж ёстой болохгүй шүү. Тэгвэл тэгширч ирсэн бодисын солилцоо тань дахин буурч, та эрүүл мэнддээ хор учруулна.

Давуу талууд:

-Дэглэмийг ягштал дагахад та турахаас гадна организмаа дэс дараалалтайгаар цэвэрлээд авна, дотор эрхтэнүүдийн тань үйл ажиллагаа нормдоо орно. Бие тань хөнгөрч царай тань засарч, зовхи бүлцийх нь багасна.

-Бодисын солилцоо сайжирснаар цаашид хэт их идэхгүй л бол жингээ бариад байж чадна. Одоо спорт, дасгал хийвэл үр дүн ихтэй байх болно.

Сул талууд:

-Өглөө шууд л хар кофе уух нь ходоод муу болон зүрх судасны өвчтэй хүнд тусгүй.

-Дэглэмийн цэсэнд магни, кальци болон бусад бичил элементүүдийн агуулга бага байх тул энэ үед зохих бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй.

-Дэглэмээс гарсны дараа 3 жилдээ буцаж таргалахгүй гэж зохиогчид нь хэлдэг боловч хамаагүй идвэл 14 хоногт л буцаад хэвэндээ ордог.

Eh survalj - www.Orosshkolton.mn -aas

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
goyeej

Дашээ энэ мон уу ? хар кофе ууж чаддаггуй юмсан яах вэ ? зугээр цай ууж болдоггуй юм болов уу

Ганаа

Гоёээж минь мөн байлгүү яахүү дээ. Кофены оронд цай ууж болно шүүдээ

eegi (зочин)

tosloggui tarag gj ymar tarag bna haanas awah we gaduur bga ni bugd l tsotsgii chihertei bh yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)