За өнөөдөр байцаан дэглэм дууслаа.

За өнөөдөр байцаан дэглэм дууслаа.   2,9 кг жин хасагдсан байна.Энэ дэглэмийг барьж байх явцад бага зэрэг хүндрэл гарч байсаныг эс тооцвол бас дажгүй ээ. Тохиолдсон хүндрэлүүд гэвэл -
1. Эхний удаа шөлнийхөө порцийг ихдүүлсэнээс болоод.бас байцааг нэг дор ингэж их идэж байгаагүй болохоор бараг 3,4 аяга шөл идэж чадалгүй үлдээсэн. Үүнийг дараа нь идэх хэмжээгэээрээ хийж өдөртөө багтааж дуусгаж байв.
2. Өдөр болгон идээд байхаар сүүлдээ залхах талдаа орж байв. Тэгэхээр нь бага зэрэг ухрийн махаар амт оруулж, махаа дагуулж байцаагаа идэж байлаа.Нэг хэрчим маханд 3 халбага байцаа ч гэдэг юм уу. Завсар зайгаар нь помидороо дангаар нь нэмж идэх г .м аргалж байлаа.
3. Дан байцаа ногоо идээд байхаар хүний халуун буурдаг юм шиг санагдлаа. Жоохон даарах шинж үзэгдэж байсан шүү. Ийм үед нь дулаан хувцаслах,халуун усанд орох г.м аргалж байв.
Гэхдээ сайн талууд байна аа.
1. Царай зус шингэрээд ирж байнаа.
2. Бие хаа хөнгөн шингэн болж элдэв юманд түүртэхгүй байв.
3. Нүүр, ер нь бүх биеээр нарийсаад ирж байнаа.Ялангуяа нүүр цэвэршээд элдэв батга энэ тэр сураггүй алга болов.
За ингээд энэ дэглэм дууслаа. Өнөөдөр болж өгвөл 2 хоног, аргагүй бол 1 хоног буюу  24 цаг бүтэн мацаг барьж энэ дэглэмийг дуусгахаар шийдлээ. Эцэст нь хэлэхэд энэ дэглэм үр дүн сайтай юм байна.гэхдээ аливаа юмыг хэтрүүлж туйлшрах хэрэггүй гэдэг зарчим, угаасаа энэ дэглэмийг долоо хоног л барих ёстой, дээр нь хавар цаг ирж организм нэмэлт эрдэс бодис шаардаж байгаа гэж бодохоор махан дэглэм барьдаг юм билүү гэж бодож байна.Тү;үвлүсүн жиндээ хүрэхэд жаахан л үлдсэн байна.Аажимдаа тэр жиндээ хүрээд цаашид эрүүл хооллолтын дэгээ бариад явах санаатай байна. Өнөөдөр Гранд плазад байдаг Мир номын дэлгүүрээс Поль Брэггийн Өлсөхүйн гайхамшиг номыг олж авлаа. одоо уншиж байна.Цаашид эрүүлээр жингээ хасахаар зүтгэж байгаа хүмүүстээ энэ номноос ойлгож авсан зүйлээ бичиж хүргэнэ ээ.
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Ewa (зочин)

sain uu ta bid 2t yag adilhan bnaa kkk bi bas daaraad bgaa bi ene nomiig jiliin umnuus l awahiig hussen daanch odoo boltol awaagui bdag eejdee zahisan bgaa 4sard awch yawuuln agesen awah geed ochihoor duussan bh umaa gej bsan.ta niit heden kg turaad odoo hedtei bnaa

Зочин

Ewa sain uu?.Bi 85.5-c 80.6kg bolson.Matsag bariltaar 2kg, baitsaan deglemeer 2.9 kg-r jin buursan bainaa.Tsagaan saraar deglem aldsan shuu.Matsag,baitsaan deglemeer uzseer baigaad yamar ch baisan buuruullaa.

Naraa (зочин)

hi. mahan deglem gej yag yamar deglem ve. ene deglemiin talaar delgerengui medeelel uguuch.

Ganaa (зочин)

nuutshan_admin.blog.gogo.mn - Limkeer Marisagiin turakh temdeglel blogt orood hoolni deglem gesen heseg dotor baigaa.

naraa (зочин)

Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу... Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.

Дюкон эмчийн юун түрүүнд урьдчилан сануулж байгаа зүйл нь: дэглэмийн гол зарчим нь уурагт хүнс идэх ёстой учраас бөөрний өвчин эмгэгтэй хүмүүст тохирохгүй! Эрүүл бөөртэй хүмүүс уг дэглэмийг хэрэглэхдээ бөөрөө хамгаалах зорилгоор ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 2 литр цэвэр ус ууж байх шаардлагатай!

Дан уурагт хүнс хэрэглэснээр гардаг бас нэг сөрөг үр дагавар бол өтгөн хатах явдал байдаг, тиймээс Дюкан эмчийн хоёрдахь хатуу шаардлага бол ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 3 амны халбага овъёсны хивэг, эсвэл овъёсный нэвс /геркулес/ идэж байх! Үүнийг өглөөд, усанд эсвэл тослоггүй тарганд зуурч идэх хэрэгтэй.

Дээрх хоёр шаардлагыг амьдралынхаа дүрэм болгон мөрдвөөс франц дэглэм таны эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл хүргэхгүйгээр илүү жинг чинь авч одно гэж мэд!

Франц дэглэмийг хэрэглэхээр та шийдсэн бол илүү жингээ тодорхойлж хэдэн кг жин хасах хүсэлтэй байна, түүнээсээ хамааран дэглэмийг барих болон тогтворжуулах хугацаагаа тохируулна. Дэглэм 4 шаттай.

Нэгдүгээр үе шат: “Дайралт”

Тарга тэвээрэг рүүгээ дайран давшлах хугацаа – 10 хоногоос ХЭТРЭХГҮЙ байх ёстой!

Хэрэв таны илүү жин 10 кг дотор багтаж байгаа бол түүн рүү дайрах хугацаа 2-3 хоног байна.

Илүү жин 10-20 кг бол дайралтын хугацаа 3-5 хоног.

Илүү жин 20-30 кг бол – 5-7 хоног.

Илүү жин 30 кг-аас дээш бол 7-10 хоног.

Дайралтын хугацаанд доорхи нэр төрлийн хүнсийг дуртай цагтаа, хүссэн хэмжээгээрээ идэж болно:

Өөхгүй. тослоггүй туранхай мах: үхрийн мах, туулайн мах зэргийг чанасан, жигнэсэн, грилдсэн байдлаар иднэ. Шарахыг хүсвэл ямар ч тосгүйгээр шарна. Аливаа соус, тос зэргээр амтлаж болохгүй! Хонь, гахай, адууны мах нуугдмал тос ихтэй тул - хатуу хориотой!

Дайвар махан бүтээгдхүүн: үхрийн элэг, бөөр, хэл.

Загас – бүх төрлийн.

Далайн бүтээгдхүүн – бүх төрлийн.

Шувуу – нугас, галуунаас бусад шувууны мах. Арьсыг нь идэхгүй /арьсанд хамаг өөх тос нь байдаг/

Өөх тосгүй хиам.

Өндөг – өдөрт 2 –оос илүүгүй. Холестерины хэмжээ ихтэй хүн бол долоо хоногт 3 – 4 өндөгний шар уураг л идэж болно, харин цагаан уурагны хувьд ямар ч хязгаарлалт үгүй.

Сүүн бүтээгдхүүн: тослоггүй тараг, аарц, ээдэм. /Өдөрт 800гр-аас илүүгүй/ Элдэв жимстэй йогуртны тухай бодоод ч хэрэггүй – нуль чихэр /нүүрсус/ байдаг юм.

Сахар, чихэр шоколад, бусад амттан, архи дарс, гурилан бүтээгдхүүн, бүх төрлийн будаа – хатуугийн хатуу хориотой!

Өдөр бүр: 1,5 халбага овъёсны нэвс, 2 литр цэвэр ус, 20 минут явган явах, хөнгөн дасгал.

Болно: цай, кофе /мэдээж сахаргүй/, цуу, хуурай амтлагч, сармис, бага зэрэг давс, горчиц, нимбэгний шүүс, сахар орлуулагч.

Хоёрдугаар үе шат: “Аялал”

Энэ шатанд зохист жин рүүгээ “аялна”, сар, хоёр сар, гурван сар... таны хаях жингийн хэмжээнээс шалтгаална гэсэн үг. Дээр дурьдсан зөвшөөрөлтэй хүнсэн дээр ногоо нэмэгдэж орж ирнэ: байцаа, улаан лооль, өргөст хэмх, хулуу, баклажан, навчин салат гэх мэт. Бас мөөг. Ногоог хүссэн хэмжээгээрээ, жигнэсэн болон түүхий хэлбэрээр иднэ. /хүрэн манжин, лууван хоёрыг багахан хэмжээгээр/. Гэхдээ учиртай иднэ: нэг өдөр нь цэвэр уурагны өдөр, дараагийн өдөр нь уурган дээрээ ногоо нэмж идэх байдлаар ээлжилнэ. Гурав гурван өдрөөр ээлжилж бас болно. Дэндүү их илүү жинтэй хүмүүс тав таван өдрөөр ээлжлэхэд илүү үр дүн өгнө.

Өдөр бүр: 2 халбага овъёсны нэвс, 1,5-2 литр цэвэр ус, 30 минут явган алхах, дасгал хийх.

Болно: 80-100 гр. хуурай дарс, 30гр. бяслаг, 1 халбага кетчуп, 1 цайны халбага цөцгий, тослоггүй какао. Гэхдээ энэ жагсаалтаас өдөрт 2 – ыг нь л болно.

Ийм байдлаар хүссэн жиндээ хүртэл хооллоно.

Гуравдугаар үе шат: Тогтворжуулалт

Хүрсэн үр дүнгээ тогтворжуулан хадгалах зорилго бүхий маш чухал үе шат юм. Үргэлжлэх хугацааны хувьд: таны хаясан жингийн кг тутамд 10 хоног оногдох ёстой. 15 кг турсан бол 150 хоног тогтворжуулалт хийнэ гэсэн үг. Ингэх аваас хаясан жин чинь буцаж хэзээ ч ирэхгүй, үүрд алга болох болно.

Эхний хоёр шатанд идэж байсан дээрээ өдөрт 2 зүсэм хар талх, 40 гр. бяслаг, 1 халбага оливын тос, 1 жимсгэнэ /гадил, усан үзэмнээс бусад/ нэмнэ. Долоо хоногт 2 удаа 200 гр. төмс, цагаан будаа, каш, гоймонгийн аль нэгийг сонгон идэж болно, гэхдээ заавал идэх албагүй, ийм зүйл хүсээд байвал л ид.

Долоо хоногийн нэг өдрийг “цэвэр уурагны өдөр” байлгана.

Өдөр бүр: 2,5 халбага овъёсны нэвс, 2 литр цэвэр ус, 20 минут алхах, дасгал хийх.

Болно: долоо хоногт хоёр удаа “найрлаж” болно. Ура! Хүссэн бүхнээ дураараа ид. ГЭХДЭЭ ӨДӨРЖИНГӨӨ БИШ! Өдрийн, эсвэл оройн хоолоо л “найр” болгоно.

Дөрөвдүгээр шат. Үлдсэн бүх насаараа!

Элдэв хязгаарлалтгүйгээр, ердийн байдлаар хооллоно. Дэглэмийг барих явцад олж авсан хооллолтын хэв маягаа өөрчлөх хүсэл нэг их төрөхгүй дээ. Амттан идэх хүсэл төрөхөө ч больчихсон байх вий.

Өдөр бүр: 3 халбага овъёсны нэвс, 1,5-2 литр цэвэр ус, 20 минут алхах – хэвээр.

Долоо хоног тутам: нэг өдөр – “цэвэр уурагны өдөр” хадгалагдана. Дюкон эмч пүрэв гаригийн уурагны өдөр болгохыг зөвлөдөг.

Ихэнхи хүмүүс эхний хоёр шатыг дуусган хүссэн жиндээ хүрмэгц гурав, дөрөвдүгээр шатыг тоолгүй орхиод зовж байж хаясан жингээ буцаагаад авчихдаг. Тиймээс сүүлийн хоёр шатыг аль болох барихыг хичээгээрэй, яг таг биш ч гэсэн дөхүүлээд байвал илүү жингийн асуудал дахин босч ирэхгүй!

“Комсомольская правда” – гаас орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

MUnguu (зочин)

sain bnu bi ta bvhnees yum asuuh gsiinmaa torood udaagvi bganma hvv maaani odoo dunguj 3sartai bi bas turmaar sanagdaad ta bvhnes asuuj bnaa end bgaa deglemvvdig barij boloh boluu esvvl hvvge bor hoolond oruulsni daraa barih estoin boluu hohool bolhoor deglem barij boloh boluu nadad helj ugj tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)