ГАНАА

Хичээж л байна

2013 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Ганаа
Өнөө өглөө жингээ үзэхэд яг 5 кг хасагдаж 80,3кг болсон байна. Уралдааны дүн гарах 6 сарын 2 хүртэл дахиад 2 сар гаран үлджээ.  Түрүүчийн уралдааны ялагч нь нийтдээ 16кг хасаж байж түрүүлж байсан байна. Би ч одоо эргэлзэж эхэлж байна шүү. Дэлгэрэнгүй»

Хортой тураах эмний жагсаалтыг гарчээ

2013 оны 03-р сарын 26 Нийтэлсэн Ганаа
энэ бүхнийг зарим хүмүүс овсгоотойгоор ашиглан янз бүрийн тураах эм бэлдмэлүүдийг Америкаас, Японоос авчирсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн борлуулах нь элбэгшсэн энэ үед та бүхэндээ нэгэн хэрэгтэй мэдээлэл дуулгая. Дэлгэрэнгүй»

Макробиотик буюу урт наслах арга

2013 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Ганаа

Макробиотикийн эрүүл амьдрах ухаан

1. Өдөр бүр баяр баясгалантай бай
2. Шөнө дунд унтаад өглөө эрт бос
3. Синтетик, ноосон эдлэлийг биед шууд хүрэлцэхээр бүү өмс
4. Гадаа гарахдаа биеэ хэт бэгнэх хэрэггүй. Өвс, газар, элсэн дээр хөл нүцгэн явж өдөр бүр цэвэр агаар амьсгал
5. Гэртээ цэвэр цэмцгэр, өнгөлөг, баяр баясгалантай уур амьсгал бүрдүүл
6. Идэвхтэй харилцаатай байх. Эцэг эх, төрөл төрөгсөд, багш, найз нөхдийгөө хайрла
7. Халуун усанд удаан бүү суу
8. Өдөр бүр халуун алчуураар бүх биеэ үгүйдээ хөл гараа арч
9. Зөвхөн байгалийн гаралтай гоо сайхны бараа, саван, шампунь хэрэглэ
10. Телевизор бага үз. Хоол идэхдээ унтраа.
11. Орон байр, орчноо ногоон ургамлаар чимэглэх хэрэгтэй.

 Дэлгэрэнгүй»

- Таны ууж байгаа эм  ямар сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг мэдэх үү? -

Парацетамолийг өндөр тунгаар хэрэглэх нь элэгний үйл ажиллагаанд сөрөг үр дагавартай. Тетрациклинийг мөн их хэмжээгээр уувал шүд, ясанд нөлөөлдөг бол Гентамицин, Стрептоцинын их тун сонсгол муутгах аюултай. Дэлгэрэнгүй»
Бөөр нь амин чухал функцуудээ аажмаар гүйцэтгэж чадахаа больсноор дутмагшил үүснэ. Ингэх үед бөөрний эд, эсүүд нь эргэн сэргэх боломжгүйгээр гэмтэнэ. Тун саяхныг хүртэл бөөрний архаг дутмагшил гэсэн оноштой хүнийг хоногийнх нь тоо гүйцсэнд тооцдог байсан. Дэлгэрэнгүй»
Хүний өдрийн өөх тосны хэрэгцээ нь 80-100 грамм. Энэ хэмжээний тал орчим хувь нь мах, хиам, сүү зэрэг бүтээгдэхүүний найрлагад багтан хүний биед орж ирж байдаг. Хоол, чанамал, салат, талх зэргийг амтлахдаа хоногт 40-50 граммаас ихгүй тос хэрэглэхийг зөвлөдөг. Дэлгэрэнгүй»

Өглөө заавал ус уухын таван тус

2013 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Ганаа

Усыг зөв уух гурван алхам байдаг. Үүнд:

1.    Балгах
2.    Түр амсхийж амьсгаа авах
3.    Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш Дэлгэрэнгүй»

Та өдөрт хичнээн калори энерги зарцуулдаг вэ

2013 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Ганаа
Хөдөлгөөнгүй байснаас задарч, шатаж байх ёстой энерги нь шатахаа болж элдэв өвчин “эргүүлж” эхэлдэг. Хүмүүс ихэвчлэн 30 наснаас жин нэмж эхэлдэг бол сүүлийн үед 25 хүрээгүй шахуу байж гүзээ суусан залуус цөөнгүй харагдах болжээ. 10-20 жилийн дараагаас эхлэн өнөөгийн тарган залуу үеийнхэн зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлд нийтээрээ нэрвэгдэж магадгүй нийгмийн нэгэн тулгамдсан асуудал болохыг үгүйсгэх аргагүй юм. Дэлгэрэнгүй»

Нугас дарагдах үед нурууг бариулж болохгүй

2013 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Ганаа
-Нурууны өвчин өөрөө их олон шалтгаантай. Нурууны өвчлөл гэвэл их өргөн ойлголт. Үүнд хавдар үрэвсэлт өвчин, гэмтэл гээд олон өвчин хам­рагдана. Шалтгаан нь ч олон янз. Ихэнхдээ ну­рууны завсарын жийргэвч мөгөөрсний эвэрхий өвчин то­хиолддог. Түүнээс нуруу, нугасны хавдар гэдэг нь тусдаа өвчин. Хүмүүсийн сонирхоод байгаа өвчин бол нурууны жийргэвч мөгөөөрсний эвэрхий бо­лов уу. Дэлгэрэнгүй»

Нэг өдрийн хоолны дэглэм

2013 оны 03-р сарын 14 Нийтэлсэн Ганаа
Сонин байж магадгүй л юм. Дэлгэрэнгүй»

Маргааш шинээр эхлэх өдөр

2013 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Ганаа
Тэгэхдээ бүх зүйлийг хэмжээнд нь идэж ууж сурах явдал юм байна. Би маргааш өөөрийнхөө калори тооцсон хооллотын цэсийг оруулах болно. Одоо өлсөх хэрэггүй боллоо. Бас нэг дуулгах сонин бол Голден жим фитнес клубээс зохион байгуулж байгаа зөв хооллолт, дээрн нь фитнесээр 3 сар хичээллэж хэн жингээ зөв хасаж чадсан нь  1,5 сая төгрөг, 1 жил үнэгүй хичээлэх эрх олж авах уралдаанд оролцохоор бүртгүүллээ. 
 Дэлгэрэнгүй»

Гүйлтийн ачааллыг тохируулах

2013 оны 03-р сарын 06 Нийтэлсэн Ганаа
Зааланд гүйх нь төлбөр шаардагддаг ч биенд өгөх ачаалал, авах таашааллын хувьд гадаа гүйхээс ямар ч ялгаагүй. Орчин үед гүйлтийн хурд, туулах зам, өгсүү уруу гээд гадаа гүйхэд таардаг бүх л нөхцлийг орлуулж чаддаг олон тооны төхөөрөмжүүд бие болсон. Дэлгэрэнгүй»

Япон дэглэмийн тухай

2013 оны 03-р сарын 05 Нийтэлсэн Ганаа

Юуны өмнө эрүүл энх аз жаргалтай амьдралын төлөө зүтгэж байгаа та нартаа амжилт хүсий. Би энэ дэглэмийг бариад амжилттай дуусгасан. Энэ их үр дүнтэй дэглэм шүү. Хамгийн гол нь 2 зарчмыг л эхлээд өөртөө тавь.

1. Өөртөө үнэнч байх - Өөрийгөө хуурахгүй байх.

2. Дэглэмийг ягштал барих

Үүнийг л мөрдөхж чадвал та дэглэмийн эхний өдөр өнгөрөхөд л үр дүнг нь шууд мэдрэх болно. Ажа ажа амжилт

Хүссэн үр дүндээ хүрэхийн хамт бие организмынхаа бодисын солилцоог зөв гольдролд оруулна.

 Дэлгэрэнгүй»

Жин жин гэсээр байтал

2013 оны 03-р сарын 04 Нийтэлсэн Ганаа
Япон дэглэмийн үед давс , чихэр, гурилан бүтээгдхүүнийг ор тас хорьж, дан уураг голлосон үхрийн, загасны мах, байцаа, өндөг гээл орцтой хоолуудыг хар кофе,байхуу цайтай ууж иддэг, дэглэмийн үед өөр зүйл идэх хориотой байдаг. Гэвч би дунд нь тэсгэл алдаад 2ш чихэр, 2 зүсэм талх идсэндээ аягүй их гэмшиж өөрийгөө буруутгаж байлаа. Бас болоогүй ээ 2 дахь долоо хоногийн хагас сайнд цасны баярт оролцоод буцахдаа бас л тэсгэл алдаад 3 жижиг пицца, 3ш бууз, бас 2 аяга ундаа уучаад жин 1 кг-р нэмэгдээд буухгүй Дэлгэрэнгүй»

Уураг гэж юу вэ?

2013 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Ганаа
Бие махбоди бол тэжээллэг бодис ялангуяа уургаас єєрийн эс эдийг тогтмол шинэчлэн нєхєн сэлбэдэг. Уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэж ангилагдана.
 Дэлгэрэнгүй»

Хүйтний аллерги

2013 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Ганаа
Хүйтний харшил нь удамшлын онцлог, антибиотикийн хэрэглэх, цагаан хорхой, эсвэл цоорсон шүд, архаг бах зэрэг халдварын голомтын нөлөөгөөр үүсч болзошгүй гэж үздэг.
 Дэлгэрэнгүй»

Япон дэглэмийн 12 дахь өдөр

2013 оны 03-р сарын 01 Нийтэлсэн Ганаа
Одоо толинд харахад давхар эрүү байхгүй,гэдэс багассан,бас ташаагаар турсан нь мэдэгдэж байна. Миний байх ёстой жин бол 60кг гэж байгаа. Миний хувьд санаанд багтахгүй л байна. гэхдээ би 80-д онд 60гаран кг-тай байсан үе бий. Дэлгэрэнгүй»